Sunday 30 January 2022

Завтай

 л юм шиг занхайгаад байж байна дөө ойрдоо. Өнөө өглөө л гээгэнт шархүү одоо юу юугүй явах цаг нь тулаад ирснийг ойлголоо ш дээ...

Гэв гэнэт л хайрламаар дуу дуулж шүлэг бичиж өгмөөр шогтроод унадын явах болохоор нь бусад үед бол энийг ингээч тэрийг тэгээч гээд жаахан боосроод явах ч шиг. Нэг тийм гоё ханиа хоюулаа энийг ингэе ээ, тэрийг тэгьеээ гээд хөөрхөн аашилж сурахынсан гэхгүй юу. 

Явчихаар нь тэгээл нөгөөх чинь санаал шаналаал сүйд болно гэжугаа. 

Визний хариу гараагүй ээ, аймаар удаж гарч байгаа сураг байсан гэтэл сая найзын ээж дороо л ажил хэрэг нь бүтээд гараад ороод ирсэн байхын. Тэгэхээр хүн хүнээсээ шалтгаалж байна даа тээ. Түрүүний бичлэг дээр шаал цоглог юм сууж байсан өнөөдөр сэтгэл санаа жаахан тиймэрхүү. Бас өнөөдөр бүүстэрээ тариулах гээд суужийна. Ажил дээр нэг сувилагч ирж тарих бололтой. Энэ одоо тэгээд тариулахаас өөр алга алга. Ялангуяа мань мэт шиг ойрын төлөвлөгөөнд нь явах суухын цондон нүүрлэсэн хүн бол.

Хэдэн буузаа хиaж тавьсан гэр орноо цэгцэлж хүний нүүр харагдахаар болгосон, маргааш үүрээр ажилдаа явдаг хүн тэгээд нар мандахаар замдаа зогсоод машинаасаа бууж мөрөө гаргана гээд домбоороод байхгүй ву. Наргиа шүү хэнүүсээ. 


Сайхан битүүлээд сар шинэдээ амар мэнд тарган тавтай золгоорой. Би ч хөөрхөн тарган тавтайд бол асуудал алга :D. Буузаа их идж бараашигаа бага уугаарай. Би борголоо их ууж баншаа их идэмз.



No comments:

Post a Comment

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...