Би гэдэг хүн сүүлийн 6 жил ганцаараа амьдарсаар сурч байнаа.
Манай шархүү чинь нисэж яваад нисэж ирдэг (fly out fly in ) ажил хийдэг юм. Тийм болохоор би гэдэг хүн 3 долоо хоног торойгоод л хоцорно шүү дээ.
Тийм болохоор ганцаараа байж сурах бас хэрхэн ганцаараа байх урлагт суралцах вэ гэдэг чинь том асуудал байсаар ирсэн байна.
Бидний монголчууд чинь гэр бүлсэг хүмүүс шүү дээ, одоо ч гэсэн аав ээжтэйгээ амьдраад л нэг гэртээ тоонон дороо ор газар гээд бүгдээр зулаад л унтчихдаг, тэгээд манайх чинь 4үүлээ болохоор, сургууль соёлоо төгсөж ид бужигнаж байх үедээ нэг гэртээ бужигналдаж өссөн болохоор анхандаа их депрессддэг байлаа. Ганцаараа үлдчээд хийх юм олдохгүй өөрийгөө яахаа мэдэхгүй үе байсан шүү. Уурхайн ажлын өдөр урт тулдаа л галзууралгүй шиг болоод ирсэн байх нь.
Миний ганцаараа байхдаа сурсан зүйлс гэвэл:
1. Гэрийг хүн байхгүй, ирэхгүй байгаа үед ч гэсэн цомнож цэвэрлэж байх хэрэгтэй юм байна. Ямар нэгэн ажлыг хийгээд тоосоо соруулсаны дараа хүнд нэг тийм ажил хийсэн бүтээсэн мэдрэмж төрдөг учраас аль болох жижиг гэлтгүй ажил хийж байвал сайн.
2. Найз нөхөдтэйгөө уулзаж гадуур гарч ууланд авирч байх. Шинэ газар ирээд харин яг тийм санаа нийлсэн найз олдохгүй л байгаа.
3. Хообийтой байх.
Би жишээ нь амралтын өдрүүдээр гүйдэг байлаа. Ойрд харин гэмтэл аваад гүйхгүй гэхдээ дасгал бол уйгагүй л хийж байна. Бас амралтаараа хаа нэг бялуу эсвэл амттан жигнэх дуртай. ажил дээрээ 1дэхэд авчраад цайны өрөөнд орхичихдог юм. Манайхан дуртай гэж.
4. Боломжтой бол амьтан тэжээх эсвэл ургамал ургуулах. Даанч би нь гэртээ өдөр бүр хонодоггүй болохоор үнэхээр боломжгүй байгаад байгаа юм. Гэхдээ хөгшрөхөөрөө хөөрхөн пүүдэл авч тэжээнээ гээд төлөвлөсөн. Яагаад пүүдэл вэ гэжүү, үс ноос нь ургахаар хонь шиг ургадаг болохоор бусад нохой шиг үсээ хаяад байхгүй, бас их хөөрхөн болохоор нь.
5. Сайн дурын ажилд оролцох. Би бас энд тэнд бүртгүүлээд байгаль орчин цэвэрлэх, хааяа бусдад туслах, хандив цуглуулах плакаат тараах гээд ажил олдвол хийгээд л байна.
Сайн дурын ажилд оролцохоор надад л лав би өөринхөө хамгийн хувиа хичээсэн биш үе дээрээ тавьцан санагдаад өөртөө чухам таалагдана шүү дээ.
6. Орондоо дуртайгаараа унтах. Би чинь диагональдаж байгаал унтана шүү дээ. Яагаад ч юм манай хүний үнэр дэрнээс нь үнэртээд л би ороо дүүргээд л унтахаар хамтдаа юм шиг өөрийгөө хуурах санаатай.
өөр гоё санаа оноо юу байна нөхдөө.
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
Би ганцаараа байх дургүй, олуулаа байх ч дургүй тэгэхээр нэг тийм цомхон амьдрах дуртай юм шиг байгаан. Би ганцаараа байхдаа олон жилийн өмнө чи мэднэ дээ банжигдаад суудаг байлаа шүү дээ.
ReplyDeleteХэхэ, тийм шүү.
ReplyDeleteБи ганцаараа байж сураад удахгүй мастер хамгаалах гээд байна. 6 жил гэдэг чинь одоо тийм байгааз...