Sunday 2 September 2018

Сайхан арьстай байхын нууц ба Күүтаагийн үнэн нүүр


  1. Ядаж 7 цаг унтдаг бай өдөрт /Яг даа л болдийм доо, орой явсаар байтал 10 өнгөрчиж байгаан, өглөө 4:30 гээл босохгүй бол ажлаас хоцрох нь гэж хурдан давхих хэрэг гарна. /
  2. Нарнаас байнга хамгаал /за уг нь хамгаалаал байх шиг байгаан худлаа ч байж магад. Ядаж л аймаар нартайд бол уйлж дуулаад ч хамаагүй гэртээ гүйнэ/
  3. Тайвширч өөртөө цаг гарган, стрессээс салах ямар нэг аргатай бай /Гүйгээд л/
  4. Чийгшүүлэгч байнга хэрэглэ. /Би нь Клиникийн шар тосыг түрхээд байгаа их гоё чийгшүүлнэ. Бас Шишиедод дуртай энэ зөв бичсэн үгүйг би мэдэхгүй ээ/
  5. Хамгийн багадаа долоо хоногтоо 5 удаа өдөрт 30 минутыг ямар нэг байдлаар дасгал сургуулилт хийж байвал сайн гэжж. /Би ч энэ тал дээр гайгүй шүү./
  6. Нүүрээ орой болгон угаа /За бүү мэдээ би ч залхуу хүн дээ/
  7. Хэт их чихэрлэг зүйлсээс татгалз. /Энийг би ч чи ч уншаагүй болно./
  8. Нүүрэндээ зөөлөн ханд /No comment/
  9. Тамхи бүү тат. /Гарсаан, гараад би их баяртай байгаа/
  10. Янз бүрийн ийм ч сайн тийм ч сайн гэсэн зүйлийг нүүрэндээ турших хэрэггүй гэнээ. Аяа миний нүүр ч ёстой туршилтын туулай болсий шүү нэг хэсэг ч.
  11. Нүүрээр гарсан зүйлийг битгий шах. /Мэдэхгүй ээ/
  12. Ус сайн уу. Ёох за ганц хийдэг юм гарч ирж байна/

2 comments:

  1. Зав гаргаад бичнээ хэхэ
    1. Хагас бүтэн сайнд л юу юм гэхээс маргааш нь ажилтай өдөр бол ёстой худлаа
    2. Харин ч наранд гарахыг хүснээ, сайхан арьстай боллоо гээд нарнаас Д витаминаа авч чадахгүй болсонтой холбоотой ясны өвчнүүд их нэмэгдээд байгаа шд сүүлийн үед хүүхнүүдийн дунд
    3. ?
    4. Байнга, асуудалгүй (Шисейдо)
    5. Энэ амжихгүй байгаа, дасгал хийснээс унтсан нь хамаагүй илүү гэж боддог болохоор ...
    6. Асуудалгүй одоо боль гэтэл угаадаг хэхэ
    7. Өдөрт бол заавал идэгдээд байгаа их бишээ
    8. Юу гэсэн үг үү хэхэ. Хатуу хандана гэхээр яах уу?
    9. Асуудалгүй
    10. Эмзэг болохоор турших болдоггүй юм, тэгээд таарсан юмтайгаа үүрд хамт
    11. Нүдэнд өртөхгүй газар гарсан бол л юу юм гэхээс
    12. Уунаа ууна

    ReplyDelete
    Replies
    1. хэ, сайн байна ш дээ намайг бодвол бараг л бүгдий нь биелүүлдэг бололтой. Тэр 3т стрессдсэн үедээ стрессээ зөв тайлдаг бай гэсэн байсийн.
      Аан харин тэр 8 дээр нүүрээ хатуу ширүүн үрж угаадаг хүмүүст зориулж хэлсийн гэнээ. Би товчилж байгаа нь тэр.

      Delete

Коммент орохгүй юм

 Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...