Ирээдүй чинь гэрэлтэй өмнө чинь алтан шар зам чинь дэлгээстэй байна. Ингээд чи минь эрийн цээнд хүрчээ.
Өнөөдөрөөс эхлээд чи минь юу хүссэн тэрийгээ хийж, юу мөрөөдсөн түүнийхээ хойноос гүйгээд байх эрх чөлөөтэй шувуу шиг болж байгаагаа мэдэрч байгаа биз дээ ай хө?
Чи одоо гараад л юу болмоор байна тэрийгээ бол. Ээлф болно уу, үлгэрийн дагина болно уу, эсвэл ажил хиймээр байна уу оюутан болж цаашаа сурах уу гээд хүссэнээ хий, мөрөөдөлдөө үнэнч бай, гал халуунаар дурлаж яваарай, амьдрал зохиож нэг хэвэнд орох гэж яаралгүй ажиллаж үз, аялаад амжчих, үсээ тайр, нүүрээ буд, өндөр өсгийт богинохон даашинз өмс, хэнэггүйтэж үз, хариуцлага үүрч бас алдаж сур.
Зүрхээ хэн нэгэнд бүхлээр нь зориул, зүсээд үлдээвэл нь цуглуулж аваад бүтэн болгох хугацаатай гэдэгтээ итгэ.
Хэн нэгнийг хайр найргүй хайрла, насны найзуудаа эндээс олж авах азтай бол сайн, гэхдээ цаашид зөндөө олон гоё хүмүүс таарнаа гэдгийг битгий мартаарай.
Өөрөө өөртөө л үнэнч байгаарай, бусад нь аяндаа болдог юм аа.
За тэгээд жигүүрээ дэлгээд гүйгээд бай хүүхэд минь, амьдрал чамд далавчаа дэвэх боломж бас цаг хугацааг авчраад өгдөг юм шүү.
Subscribe to:
Post Comments (Atom)
Коммент орохгүй юм
Коммент бичих санаатай зөндөө оролдов, орохгүй юм юуных вэ? Тэжээвэр амьтад чинь тэгээд байнга гэртээ хайрлаад л эрхлээд л бас намайг аргад...
-
Виза гарсан, байшин саваа зарах гээд агенттай уулзаад гар хөлийн үсгээ зураад янзүр болцон, ганцаараа үлдцэн, сарын сүүлийн эхний тайлан тө...
-
Өчигдөрхөн л зулай дээрээс төөнөөд, уурхайгаар хэсэгхэн алхахад л халууцуулаад байсан нар өнөөдөр ичимхий сар шиг зузаан үүлний цаагуур нууг...
-
Хуримын бэлтгэл ид шатандаа орсоон. 1. Даашинз- Даашинзныхаа хэмжээг өгөх гэж 3 долоо хоногийн өмнө хийж байгаа газартаа очлоо. Хээ, бурха...
18 нас хүрч буй охиндоо зориулаа юу гэж бодлоо. Надтай нэг өдөр төрсөн юм байна тэр охин ккк
ReplyDeleteHappy birthday Koyuki. 🎉🎉🎉
Delete