Жин хасах 10 топ
зөвлөгөө
- Хэрхэн жин хасах талаар өөрийн итгэдэг эх сурвалжаас мэдээлэл цуглуулахаас эхлэнэ. Тэрнээс ам дамжсан байцааны шөл мөл бол түр зуурын арга байх нь.
- Өдөр тутмынхаа идэх зүйлсийн хэмжээг боломжийн хэрээр төлөвлө. Калорийн хэмжээ эсвэл яг порцын хэмжээ аль нь байж болох нь ээ.
- За тэгээд яг хэдэн кг-ыг хэр хугацаанд хаях вэ гэдгээ тодорхой төлөвлөж зорилго тавих юм байна шүү.
- Хоол ундаа бэлдээд эсвэл эртнээс төлөвлөөд за тэрийг тэр цагт иднэ гээд бэлдэх нь бас сайн гэнэ. Хэт өлссөн үедээ хажуугийн гуанз руу ороол хуушуур авч идээд байвал амбан явахгүй нээ.
- Төлөвлөгөөнд ороогүй хоол хүнсний зүйлийг гэртээ хадгалахгүй байвал зүгээр, ууттай боов, чипс гэх мэт зүйлс гэрт байвал хивээд байдаг над шиг хүнд зориулсан бололтой.
- Ямар нэгэн юм идмээр санагдах, бүр талх л идэхгүй л бол болохгүй санагдах эсвэл хуушуур л идмээр санагдах үе байдаг тээ тэгээл идчдэг, тийм үед яах вэ гэдгээ бас төлөвлө гэжээ, энэ бол миний үнэндээ л ганц дайсан. Би заримдаа бүр бүтэн шоколад аваад дор нь идээд дуусчихна шүү дээ. Ямар арга хэмжээ авах вэ гэжүү, өөртэйгөө ярилц, ус уу, бохь зажил тэгээд аймаар дур хүсэл чинь намдаад ирэхийг чи өөрөө анзаарна гэнээ.
- Арай бага тослогтой бага өөхтэй эсвэл бага сахар агуулсан зүйлсийг жирийн үед хэрэглэдэг хүнсний зүйлийнхээ оронд хэрэглээд үз. Ундаа уугаад байдаг бол усаар соль. Гэснээс би нэг хэсэг кола л уудаг байсан ш дээ, жаахан ч байж, ай ямар азаар одоо ус уудийн.
- Юу идээд байгаагаа бас мэдэж бай гэнээ. Зарим хүмүүс тэмдэглэл хөтөлдөг.
- Жингээ тогтмол үзэж бай гэж байна, би ч бараг үздэггүйм дөө, за энэ болохоо байлаа шүү энэ өмд яагаад бариад байна л гэж мэддэгийн. Хэхэ
- За тэгээд үерхэлдээ үнэнч байж тууштай байх арга бодож олох хэрэгтэй юм байна. Хүссэн үр дүндээ хүрвэл бас өөрийгөө хөөрхөн урамшуулаад дээр очоод өмсөж үзээд таараагүй даашинзаа авах ч юмуу. Гэснээс би 6 жилийн өмнө нэг аягүй гоё даашинз олоод өмсөөд үзсэн миний размернаас нэг бага байсны тураад өмсөнө гэж аваад үнэндээ л өмсөөгүй ш дээ. Сая эгчийгээ ирэхэд эгчдээ өгсөн. Аймаар уу?
Энэ
зөвлөгөөнүүдэд өлсөнө гэж үг байхгүй шүү, эрүүл зөв л хооллох хэрэгтэй. Тэрнээс
би үүгээр өлсөж тур гэж зөвлөсөнгүй тэдэн цагаас хойш хоол идэж болохгүй гэж
тулгасангүй. Үнэндээ бол хүн зарцуулж буй энергээсээ илүү идээд байвал тэр нь
илүүдэл жин болооод хадгалагдаад байдаг. Тийм учраас идэж уух хөдөлгөөнөө л
зохицуулах хэрэгтэй гэдгийг хүн бүр мэддэг болж байгаа байх. Эх сурвалж нь http.theconversation.com